НООЛУУР ТҮНШЛЭЛ (Cashmere Connect)

Ноолуур Түншлэл нь ТННЭ-ийн Мөшгилтийн Тогтолцоонд оролцогчдын дундын мэдээллийн бааз юм. Ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээндээ малчдын хоршоод, ноолуур боловсруулагчдаас авахуулаад, брэнд худалдаачид мөн бусад гишүүд хүртэл бүгдээр энэ мэдээллийн баазаар дамнан хоорондоо холбоотой байх юм.

Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл (ТННЭ) нь ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн өргөн сүлжээнд тус салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хангахаар ажилладаг ашгийн-бус байгууллага билээ.

Бидний зорилго бол байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг хамгийн бага түвшинд байлгах, малчдын амжиргааг баталгаатай байлгах болон малын тав тухтай байдлыг хангах хариуцлагатай бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэлийн туршлагыг авч амьдралд хэрэгжүүлэхийг дэмжих ТННЭ Ноолуурын Стандартыг хөгжүүлэн түгээх явдал юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай www.sustainablefibre.org хаягнаас орж үзнэ үү.


Ноолуур Түншлэл нь ТННЭ-ийн Ноолуурын Стандартыг мөрдөгч, Мөшгилтийн Тогтолцоонд оролцогчдын дундын платформ юм. Бид ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн бүрэн сүлжээнд ажиллаж малчдыг дэлхий даяарх хувцас загварын салбар дахь брэнд, худалдаалагчидтай холбож өгдөг билээ. Энэ мэдээллийн бааз нь тус оролцогчид болон ТННЭ-ийн гишүүдийн мэдээлэл, холбогдох хаягуудыг агуулах бөгөөд бүх талуудад нээлттэй байна. 

Монголын бэлтгэн нийлүүлэгч малчдын түвшинд Бэлчээр Ашиглах Зохистой Дадал х1.2 болон Мал Аж Ахуй Эрхлэх Зохистой Дадал х2.2-н анхан шатны шаардлагыг тус тус хангасан нөхцөлд батламж олгогдох юм.

Ноолуур боловсруулах түвшинд ТННЭ-н Ноолуур Бэлтгэх Зохистой Дадлын анхан шатны шаардлагыг хангасан нөхцөлд батламж олгогдно. Бүх оролцогчид, гишүүд Мөшгилтийн Тогтолцооны Удирдамж х3.1 -г дагаж мөрдөх ёстой.


ТННЭ-р баталгаажсан ноолуур худалдан авах сонирхолтой байна уу?

Дэлгэрэнгүй мэдээлэлийг манай membership@sustainablefibre.org -т холбогдож аваарай.

Malcare WordPress Security