Ноолуурын Түншлэл нь ТННЭ-ийн гарал үүслийн платфорт юм. Ноолуурын Түншлэл нь ноолуураар тогтвортой хангах боломжийг танд олгоно.
Бид брэндүүдийн жижиглэн худалдаа эрхлэгчдийг ханган нийлүүлэгчид, ноолуур үйлдвэрлэгчид, малчид болон боловсруулагчидтай шууд холбодог.
Тогтвортой Ноос, Ноолуурын Эвсэл нь малчдаас жижиглэн худалдаа эрхлэгчид хүртэл ноолуурын нийлүүлэлтийн өргөн хүрээний сүлжээнд оролцогч талуудтай урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор хамтран ажилладаг ашгийн бус байгуулага юм.
ТННЭ-ийн зорилго нь Ноолуурын стандартыг сурталчлах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, малчдын амьжиргааны баталгааг хамгаалах, хариуцлагатай үйлдвэрлэлийн туршлагыг нэвтрүүлэхийг дэмжих явдал юм.
Mанай байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг вэбсайт www.sustainablefibre.org харна уу.

ТННЭ-ийн батламжлагдсан Бэлтгэн Нийлүүлэгчид нь ноолуурын дэлхийн анхны тогтвортой байдлын стандарт болох “ТННЭ-ийн Ноолуурын Стандарт”-ыг үндэслэн Зохистой Дадлаар баталгаажсан малчны байгууллагууд болон анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийн мэдээллийн санг ашиглана. Энэхүү мэдээллийн санд нэвтрэх эрх нь завхөн баталгаажсан талууд болон ТННЭ-ийн гишүүдэд нээлттэй.
Малчдын хувьд батламжлал нь Бэлчээр Ашиглах Зохистой Дадал болон Мал Аж Ахуй Эрхлэх, Ноолуур Бэлтгэх Зохистой Дадлын хамгийн доод шаардлагыг хангасан нөхцөлд батламжлал олгогдох юм.
Бүх талууд ТННЭ-ийн Зохистой Дадлыг дагаж мөрдөх ёстой.

Яагаад ТННЭ-ээр баталгаажих ёстой вэ?
- Энэхүү мэдээллийн сан нь ТННЭ-ээр батламжлагдсан эсвэл гишүүнээр элссэн бусад малчны байгууллага, худалдаа эрхлэгчид, боловсруулах үйлдвэрүүдийн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч олон улсын худалдан авагч талуудад хүлээн зөвшөөрөгдөх нөхцөлийг хангаж өгнө.
- Холбогдох Зохистой Дадлыг дагаж мөрдөж буй талууд “ТННЭ-ийн баталгааны тэмдэг “-ийг бизнесийнхээ аливаа эцсийн бэлэн бүтээгдэхүүн (хэрэглэгдэхүүн ) дээр ашиглана.
- Тогтвортой, ээлтэй дадлыг дагаж хэрэгжүүлдэг ТННЭ-ээс батламжлагдсан нөхцөлд та борлуулсан ноолуурынхаа нэхэмжлэлийг гаргаж болно. Таны нэхэмжлэл ТННЭ-ийн баталсан бодит нотолгоог цаасан, эсвэл сканнердах, зурган, мөн цахим хэлбэрийн аль нэгээр нь хадгалагдаж борлуулалтын баримтад бүртгэгдэнэ.
- ТННЭ-ийн батламжлал бүхий мал аж ахуй эрхлэгч байгууллага, үйлдвэрлэгчид нь ТННЭ-ийн баталгаат тогтвортой ноолуур хангамжийн сүлжээгээр дамжуулан ТННЭ-ийн мөшгөх тогтолцоонд хамрагдаж болох юм. Таны худалдаа арилжаатай холбоотой маргаан үүсэх тохиолдолд ТННЭ-ийн батламжлалтай бол тус эвслээс тусламж хүсэх боломжтой болно. Дэлгэрэнгүй мэдээллийг гарын авлагаас авна уу.
Батламжлалын үйл явц ба урамшуулалын түвшин
- Малчны байгууллагууд болон боловсруулагчид ТННЭ-д бүртгүүлсэний дараа холбогдох зохистой дадлын дагуу өөрийн үйл ажиллгаандаа үнэлгээ хийсний дараа ТННЭ-ээс сонгон шалгаруулж бэлтгэгдсэн үнэлгээчид газар дээр нь очиж хөндлөнгийн үнэлгээгээ хийснээр батламжлагдана.
- Үнэлгээчид зөвхөн ТННЭ-ийн Ноолуурын Стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн байна. Бидэнд тодорхой зохистой дадлыг дагаж мөрдөх түвшинг харуулах гурван түвшний батламжлал байдаг. Хүрэл (доод түвшний шаардлага хангасан) (түүнээс илүү өндөр буюу бүрэн хэмжээнд шаардлага хангасан) тохиолдолд Мөнгөн ба Алтан батламжлал олгоно.